УИХ-ын чуулган үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн гишүүн Г.Дамдинням: Хуулийг чинь батлаад өгөхөөр хэрэгжүүлж чадах юм уу даа, та нар!
Манай Нямбаа ч зоригтой хүн дээ. Улаанбаатар хотын түгжрэл машинаас, барилгаас биш авилгаас болж байгаа юм. Би бол тэгж хардаг. Дунд, доод шатныхны авилгал бол замбараагаа алдсан. Үүний бэлэг тэмдэг бол "Авилгал хороолол".
Усан парк барина гэж газар аваад, орон сууцны зориулалттай болгож өөрчлүүлсэн. Усны тухай хууль, төмөр замын тухай хууль зөрчиж газар авсан. Яг хуульгүй, төргүй юм шиг загнаж байна.
Эрхийг нь цуцалсан ч барилгаа үргэлжлүүлж байгаа. Цахилгааныг нь тасалсан, барилгаа үргэлжлүүлж л байгаа. Төр бол авилгачдаа толгой дээрээ залсны бэлгэ тэмдэг бол энэ хороолол. Энэ баригдаад дуусах юм бол дараачийнх нь барьцана.
Хүний хувийн өмч гэж янз бүрийн зүйл яригдаад байгаа юм. Зөвшөөрөөгүй байхад барьсан бол буулгаж таарна шүү дээ. Шүүх дээр НЗД-ын захирамж унасан гэж дуулдсан. Хууль яаж мөрдүүлэх вэ. Бяртай, хүчтэй нөхдүүд дайраад барьж чаддаг юм байж. Дэд бүтцүүдийн эрхийг өгөхгүй, цуцалж болдог эрхийг хуульд оруулж болох уу? Цэвэр усаар битгий ханга, дулаанаар битгий ханга.
Хууль бус газар дээр хууль бус барилга барьж, хууль бусаар бярдаад төргүй юм шиг ард түмэнтэй нь доромжлоод явж байгаа газруудыг балгас, хог болгоод орхино л биз дээ.
Ашиглаж болдоггүй болгодог эрхзүйн зохицуулалт оруулж өгсөн үү. Энэ хэрэгтэй байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (14)