ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд цугласан төрийн шийдвэр гаргалтын 10.000 хуудас мэдээллийг АТГ-т хүлээлгэн өглөө.
Тэрбээр "Мэдээлэл хариуцагч байгууллагуудаас 68 төрлийн мэдээллүүдийг авахаар шахаж, шаардаж ажилласан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 38 нэр төрлийн 970 гаруй мянган мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн 123 байгууллагын 550 гаруй багц мэдээллийг нэгтгэсэн. Технологи авлига авдаггүй. Технологийн зөв шийдлээр авлигатай тэмцэх үйл хэрэгт ЦХХХ-ны яам манлайлж ажиллалаа.
Өнөөдөр АТГ-т 10,000 мянган хуудас материалыг хүлээлгэн өгч байна. Үүнд 2008-2023 оны газар олголтын мэдээлэл, барилга байгууламж хүлээн авсан улсын комиссын дүгнэлт, тусгай хамгаалалттай газруудын газар олголтын мэдээллүүд нэгтгэгдсэн.
Мөн төрийн өмчийн компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл, цалин хөлсний мэдээлэлтэйгээ, тендер худалдан авах ажиллагааны мэдээллүүд зэрэг багтсан. Цугларсан мэдээллүүдийг инфографик хэлбэртэйгээр хүлээлгэн өгч байгаа. Энэ нь АТГ-ын шийдвэр гаргах явцад том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)