Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө 2009 онд шууд гэрээгээр Сангийн сайд асан С.Баярцогт, тухайн үеийн Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон гэж хэлсэн. Маш олон баримт дундаас ганцхан бичгийг сугалж аваад хоёр гурван өдөр, ХМХ-ээр тараалаа. Энэ бол маш дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын зүгээс хийж байгаа уваагүй үйлдэл учраас тайлбарлах шаардлага гарч байна.
ХЗДХ-ийн сайд байсан хүн төрийн ажил яаж явдаг гэдгийг мэдэж байгаа байх. 2008 оны 11 сарын 5-нд одоогоос 15 жилийн өмнө Засгийн газар хуралдаад "нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай "нийтийн тээврийн парк шинэчлэл"-ийг хийх 38,4 тэрбум төгрөгийг МУ-ын 2009 оны төсөвт суулгах арга хэмжээ авахыг Х.Баттулга, С.Баярцогт нарт даалгасугай гэсэн 6 заалттай 27-р тогтоолыг гаргасан.
Үүний дараа 63-р тэмдэглэл гарсан. Том оврын 400 ширхэг автобусыг богино хугацаанд нийлүүлэх, хязгаарлагдмал тендер зарлахыг сайд асан Х.Баттулгад даалгасан.
Тухайн үед төрийн захиргааны төв байгууллага, яам агентлаг бүгдээр захиалагч болж, яам дээрээ тендерийн хороо байгуулж, тендерийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Сангийн яам яагаад холбогдсон бэ гэвэл:
Тэр үед босго үнэ гэдэг ойлголт байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хулиар 1 тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдаж авах юм уу, 3 тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ авах бол заавал Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг тогтолцоотой байлаа.
Зам тээвэр, хот байгуулалтын яамны ТБНД-ын үүрэг гүйцэтгэгч байсан Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд "400 ширхэг автобусыг худалдаж авахад ЗГ-аас шийдвэрлэсний дагуу нийлүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын хязгаарлагдмал тендерийн баримт бичгийг боловсруулан хүргүүлж байна. Хуулийн дагуу хянаж зөвшөөрөл олгоно уу" гэсэн бичиг ирүүлсэн. Үүний дагуу манай яамнаас тендер явуулахыг зөвшөөрсөн. Ингээл 12 сарын 5-нд тус яамнаас дахин хүсэлт ирүүлсэн. Үүнд "Японы Nissan Motors, Hino motors, БНСУ-ын Hyunda motors, Daewoo Bus Global гэх 4 компанийн дунд тендерийн шалгаруулалт явуулсан. Ганцхан Daewoo Bus Global санал ирүүлээд үнэлгээний хороон дээр шаардлага хангаагүй гэсэн учраас татгалзсан байгаа юм. Ингээд нэгэнт яаралтай даалгасан учир тухайн компанитай гэрээ байгуулах зөвшөөрлийг олгооч" гэсэн байна.
Засгийн газраас хязгаарлагдмал тендер явуулсан ч нэг ч компани тэнцэхгүй байгаа учраас шууд гэрээ байгуулах эрх нь тухайн хуулийн 30 дугаар зүйлээр нээгддэг. Тэгэхээр хуулийн дагуу явсан бүх зүйлээс миний гарын үсэгтэй сайдад нь явуулсан эцсийн бичгийг гаргаж ирсэн гэсэн үг. "Танай хязгаарлагдмал тендер амжилтгүй болоод тендерийн нөхцөл байдлаас бусад компани татгалзсан учир шууд явуулъя" гэсэн баримт бичгүүд бий.
1 сар, 5 хоног болсон үйл явдлын хамгийн сүүлчийн бичгийг гаргаж тавиад Х.Баттулгын хүсэлтээр Сангийн сайд нь зөвшөөрөл өгчихсөн юм шиг буруу ойлголтыг нийгэмд тараагаад байна.
Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан зүйл. өөр дээрээ тендерийн хороо байгуулах нь яамны цагийг их авдаг байсан. Тиймээс энэ бол буруу тогтолцоо, төрийн төв байгууллагуудыг тендер шалгаруулдаг явдлыг болиулъя, улс төрчдийн нөлөө оролцоог багасгаж болиулъя гэх зорилгоор "төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал"-ыг миний бие гаргаж, УИХ-аар 2011 онд батлуулсан. Энэ үеэс яам тендер шалгаруулахаа больсон. Тусгай агентлаг дээр тендер шалгардаг болсон. Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг тогтолцоо ч байхгүй болсон.
Тендер шалгаруулаад хуучин, шинэ автобус авсан нь бол тусдаа асуудал. Яам, захиалагч, автобусыг хэрэглэсэн байгууллага нь тусдаа учраас хуулийн байгууллагаар шалгуулах ажлаа тусдаа хийдэг юм байгаа биз.
Ардчилсан намын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хүнийг, автобусны асуудлыг АН-тай холбох гэж байгаа мэт ганцхан баримт бичгээр хуурамч мэдээллийг тарааж байна. Энэ процесс 15 жилийн өмнө болсон учраас Сангийн яаманд хүсэлт тавихад тендертэй холбоотой 400-аад хуудас материал байсан. Тэр бол нээлттэй ил тод учраас та бүхэн танилцаж болно.
Тухайн үед энэ асуудалд ач холбогдол өгөөд тухайн үеийн сайд Х.Баттулга бол Солонгос улсад ажлын айлчлал хүртэл хийж байсан баримт бий.
Одоо цагт болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор нь явсан анхны тендертэй холбоотой бичиг баримтаар намайг болон АН-ыг холбох гэж байгаа увайгүй үйлдэлд эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдааг хаахын тулд ийм арга хэрэглэж болохгүй.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (4)