УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нийслэлд 1,6 сая хүн ам, 716 мянган машин, 410 мянган айл өрхийн эрх аши хөндөгдөж буй асуудал. Түгжрэлийг механикаар бууруулах боломж байна уу. Төвлөрөл үүсгэж байгаа асуудал бол төлөвлөлтгүй орон сууцжилтын асуудал байгаа. Төв болоод А, Б бүс дээр орон сууц барихыг хориглож болдоггүй юм уу. Орон сууцны оронд оффис барих эрхийг нээж өгөх. Автомашин зорчих ёстой газар зогсоол байдлаар ашиглагддаг боллоо. Төв зам дагуу үйлчилгээний газар хийвэл зам дагуу зогсоол хийдгийг хориглох. Орон сууц нь заавал зогсоолтой байх. Аль ч орон сууцны гадаа зогсоол байдаггүй.
Төв зам хооронд нэвтрэх чадвар байхгүй боллоо. Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвтрэх гээд Төв зам дээр 1.30 цаг болж байна. Нүхэн гарцаар шийдэж болохгүй юу.
Түгжрэл үүсгэж байгаа дүрэм зөрчдөг жолооч нартаа хариуцлага тооцож байгаа юу. Нийтдээ 4.4 сая торгууль буюу мөнгөн дүнгээр тооцож үзвэл 105 тэрбум төгрөг байна" гэв.
Д.Батчулуун