УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нарны хороолол 20 мянган оршин суугчтай. Өглөө гэрээсээ гарахдаа түгжирнэ, орой гэртээ ирэхдээ түгжирнэ. Ганцхан гүүртэй, гэртээ орох гэж 1.30 цаг болдог. Барилгын өндөржилт дээр хязгаар тогтоох уу.
Манайхаас бусад оронд өндөржилтийн хязгаарлалттай байдаг.
Мөн Алтай хотхон 16 мянган оршин суугчтай. Ногоон байгууламж байхгүй. Сургууль, цэцэрлэг байдаггүй. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ. Анх хотхон барихдаа ногоон бүс нь ийм байна, сургууль, цэцэрлэгтэй байна гээд ерөнхий төлөвлөгөөгөө баталуулдаг ч барихаараа зөвхөн орон сууц л барьдаг. Цаашдаа хотын төлөвлөлтийг яаж харж байна вэ" гэв.
Д.Батчулуун