УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хотын дарга Х.Нямбаатар "Энэ хууль бол хоёр үндсэн зорилгойтой. Гэр хорооллыг орон сууцжуулах, автозамын түгжрлийг бууруулах. Мөн хэт их нягтаршилтай Их тойруу, Бага тойрууд барилга барихыг хязгаарлая, үүнийг ЗГ-ын журмаар шийдье гэх зохицуулалт оруулсан.
Их тойруу бол 1,100 га газар. БХБЯ-аас өгсөн зөвшөөрлөөр дахин 1,500 өндөр барилга барихаар байна. Жишээ нь 1-р эмнэлгийн хашаан дотор 20 гаруй давхар өндөр барилга барих ажил эхэлчихсэн байна.
Улаанбаатар хотын өмнөх төлөвлөлтийн алдааг зургаан дэд төв байгуулах замаар засна. Дэд төвүүд рүү шинээр барих барилгуудыг нүүлгэн гаргах, нягтаршил ихтэй төрийн үйлчилгээний цэг салбаруудыг эдгээр төвүүд рүү шилжүүлэх их дээд сургуулиудыг шилжүүлэх зорилго дэвшүүлж байгаа.
Энэ хуулиар газар олголтыг зогсооно. Хотын төвийн дүүрэгт газар олгодог, утааг өдөр тутам дүүргийн Засаг даргын захирамжаар үйлдвэрлэдэг явдлыг бүрэн мөсөн зогсооно. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын газар олгох эрх хэмжээг хязгаарлана" гэлээ.
М.Жаргал