УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хотын үе үеийн дарга нар ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллаагүйгээс өнөөдрийн Улаанбаатар хот бий болсон. Цаашид ерөнхий төлөвлөгөөг зөрчвөл ямар хариуцлагатай байх юм. Хуульд хэрхэн тусгаж байгаа вэ?
Ерөнхий төлөвлөгөө хийхдээ хөрөнгө, мөнгө гаргачхаад амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй.
Тэгээд л цаасан дээр хоосон төлөвлөгөө болоод л үлддэг. Ингэж явсаар өнөөдрийн Улаанбаатар хот ийм замбараагүй, зохион байгуулалтгүй, иргэндээ ээлгүй хот болсон" гэв.
Д.Батчулуун