Урт цагааны гудамжны дахин төлөвлөлтийн талаар Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй энэ барилгыг нурааж, шинээр 1500 өндөр барилга барина гэдэг бол дэвшүүлж буй бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэж байгаа.
1960-1962 оны хооронд баригдсан нийтдээ 8000 орчим м2 бүхий энэ барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих нь зөв үү, эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар өнөөдөр анх удаа нийслэлчүүдээс санал авах гэж байна.
Ulaanbaatar.mn сайт дотор санал асуулга гэсэн цонх руу ороод долоо хоногийн хугацаанд саналаа өгөхийг уриалж байна. Хурдан системийн ашиглаж, санал асуулгыг явуулна.
Аравдугаар сарын 10-ны дотор түрээслэгчдийн энэ байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл суллаагүй байна.
Нийслэл өмчийн эзэн нь учир түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.
Цаашид Улаанбаатар хотынхоо төлөвлөлтийн алдааг засаг, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар нийслэлийнхээ иргэдтэй нээлттэй санал асуулга явуулдаг механизмтай больё" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)