УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "НӨАТ-ын урамшуулалтай холбоотой санал хэлье. 2014 оны есдүгээр сарын 4-ний өдөр НӨАТ-ын урамшууллын нэгжийн төслийн нэгжийг байгуулах тухай миний гарын үсэгтэй хоёр хувийг буцаан олгоё гэдэг системийг эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын дарга нь "Их зөв юм байна" гээд эхэлсэн юм. Одоо энийг таван хувь болгохыг дэмжмээр байна. Тэр үед далд эдийн засгийг ил болгож, бүгд НӨАТ төлдөг болъё гэсэн. Энэ бол зөв бодлого" гэв.