УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: УИХ-ын гишүүн надад ч нислэг олдохгүй байна
Увс, Завхан, Архангай аймгийн иргэд ч Тосонцэнгэлийн нислэгийг хүлээдэг. Завхан аймаг руу долоо хоногт хоёрхон удаа онгоц нисдэг. Тухайн орон нутагт байгаа уул уурхайн яамны ажилчид захиалга өгчихдөг учраас иргэдэд тасалбар олддоггүй. УИХ-ын гишүүний хувьд надад ч гэсэн онгоцоор тийш явахад хүндрэлтэй байдаг.
ЗХТ-ийн сайд С.Бямбацогт: МИАТ компани ганцхан онгоцоороо 9 аймаг руу нислэг үйлдэж байна
Улиастай руу алдаг оног нислэг үйлддэг байсан. Улиастай ч гэлтгүй хоёр, гуравхан аймаг руу нисдэг болчихсон байсан. Хэл ам таталж байж МИАТ-ыг хөдөлгөсөн. Үүний үр дүнд 9 аймаг руу нислэг үйлдэж байна. Билетны үнэ хоёр дахин буурсан. Тосонцэнгэл рүү шууд нислэг үйлдэх боломжгүй. МИАТ компани ганцхан онгоцоороо 9 аймаг руу нислэг үйлдэж байна. Харин суудал дүүрсэн байдлыг харж байгаад, таны ярьсан зүйлийг анхааралдаа авъя хэмээн хариуллаа.
М.Жаргал