УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар үг хэллээ.
Г.Занданшатар: Үнийн өсөлтөд анхаарч, төсвийн зардал хямгадахын оронд мөнгөний нийлүүлэлтийг улам тэлж байна
Тэрбээр "Төсвийн чанартай үйл ажиллагааг Монголбанк санхүүжүүлэх ёсгүй. Мөнгө хэвлэж болохгүй. Б.Жавхлан сайд хүртэл Монголбанк доороо мөнгө хэвлэх машинтай, мөнгө хэвлээд байдаг юм шиг зүйл яриад байх юм. Ард түмний амьжиргаа үнийн өсөлтөд хэлмэгдэж байна. Ипотекийн зээл шууд бусаар, болон шууд ханшид нөлөөлнө. Хамгийн их импортыг дэмждэг зарцуулалт. Үүнийг нэмэгдүүлээд, төсвийг тэлээд байна. Ард иргэдийн хамгийн их санааг зовоож буй асуудал үнийн өсөлт байна.
Гэтэл үнийн өсөлтөд анхаарах, төсвийн зардал хямгадахын оронд мөнгөний нийлүүлэлтийг улам тэлж байна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан яагаад ойлгодоггүй юм бэ.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын ХЭГ-т оператор хийх эрхийг авалтай нь биш
Тэрбээр "Хаанаас ч мөнгө хэвлэх, нийлүүлэлт хийх шаардлагагүй болчихсон байгаа. Хуулийн төсөлд илүү тодорхой оруулж өгөх хэрэгтэй юм байна. Жилд 400-500 тэрбум төгрөгийн эргэлт үүсчихсэн. Засгийн газрын ХЭГ-т оператор хийх эрхийг авалтай нь биш. Тиймээс мэргэжлийн байгууллагаар нь хэсэг явуулаадхаач ээ л гэж байгаа юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)