УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаан 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төв банкийг мөнгө хэвлээд, эх үүсгэврийг нь нэмэгдүүлээд орон нутаг, нийслэлд өг гээд байгаа юм уу. Агуулга нь мөнгө хэвлэх гэж байгаа юм шиг уншигдаж байна. Ирэх жил сонгуультай учир мөнгө тараая гэдэг байдлаар явбал инфляцаа дийлэхгүй.
Энэ жилийн эхэнд 17,18 хувьтай байсан инфляц оны дундаж дүнгээр 14,15 хувьтай гарахаар байна.
Судлаачдын тооцоогоор төсвийг 1 их наядаар нэмэх юм бол инфляц нэг хувиар өснө. Ирэх жилийн инфляц 14, 15 хувьтай гарахаар байна гэсэн үр дүнг гаргаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)