Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр гадаад вальютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх зорилготойгоор Засгийн газрын 362-р тогтоол гаргаж байсан. Үүнтэй холбогдуулан зургаан сарын хугацаатай "Бүрэн эрхт төлөөлөгч"-өөр Ж.Ганбатыг томилсон билээ. Тухайн БЭТ-ийн томилгооны хугацаа дуусаж, өнгөрөгч аравдугаар сарын 26-нд ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын үр дүнтэй танилцаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлжээ. Энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн компанийн удирдах засаглалыг бий болгох чиглэлд анхаарч ажиллах зорилгоор "Бүрэн эрхт төлөөлөгч"-ийг дахин томилно гэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тодруулбал, БЭТ-ийг энэ сарын 26-ны өдөр томилохоор болжээ.
М.Жаргал