Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ардчилсан нам аливаа татвар, төрийн дарамтыг багасгах талаар санаачлагатай ажилладаг. НӨАТ-ын татварыг таван хувь, буцаан олгохыг хоёр хувь болгох хуулийн төслийг би өргөн барьсан.
Татварыг багасгаснаар гаалиар орж ирэх барааны анхны бүрдүүлэлт үнэн зөв болно. НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй.
Иргэдээс санал авахдаа таван хувь гээд маш тодорхой санал асуусан. Үүн дээрээ хууль санаачлах ажлыг хийгээд явах нь зөв. Манай улс өөрөө хэрэглэгч орон. Замын-Үүдээр нэг том машинд хэдэн зуун төрлийн бараа орж ирдэг. Тэр бараагаа анхнаасаа мэдүүлэхдээ худлаа мэдүүлээд эхэлдэг. Нэг төрлийн бараа бүтээгдэхүүнээр бүрдүүлэлтээ хийдэг. Бүрдүүлэлт нь буруу явчихаар, зах дээрх борлуулалт буруу явна. Тийм учраас татварыг багасгаж, анхны бүрдүүлэлтийг зөв хийх хэрэгтэй. Татвар бага байхад НӨАТ-ын төлөгч ихэснэ" гэв.
Д.Батчулуун