Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байв. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар,
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан,
- Өвлийн аялал жуулчлалын талаар,
- Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.