НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжсэн саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн. Уг асуудлаар нийгэмд хэлэлцүүлгүүд ихээр өрнөж буй. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн зарим байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор наймаалцаж байна. Өнөөдөр 74 мянган аж ахуйн нэгжийн 50 хувь нь НӨАТ төлөхгүй байна. Мөн 50 саяас дээш орлогтой 4300 иргэн, 5400 аж ахуйн нэгжүүд 50 саяас дээш борлуулалт хийчихээд мөн төлөхгүй байна. Өөрөөр хэлбэл, 1,9 их наяд төгрөг далд эдийн засаг руу явж байна. УИХ-ын даргын санаачлагыг 100 мянган иргэн дэмжлээ. Үүнийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Татварын суурь бааз нэмэгдснээр орлого 950 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг утгаар дэмжиж байна. Харин жадлан эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна.
Бид төрийн яаманд ажилласан, ухаантай эрдэмтэд, харин иргэд юу ч мэдэхгүй гэдэг байр сууринаас хандаж болохгүй. Сангийн яам төсвөө хамгаалж болно. Гэхдээ УИХ, ард түмний төлөөллийн байгууллага “Наадахаас зас” гэж хэлэхэд яам засах ёстой" гэв.