"Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар АН-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч Ц.Уянга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ногоон автобусны асуудал шийдэгдээгүй байхад дахин Парк шинэчлэлийн асуудлыг шинээр томилогдсон хотын дарга Х.Нямбаатар яриад эхэллээ. Энэ нь гэмт халдлагын үйл ажиллагаа явуулж байна уу гэх хардлагыг дагуулж байна. Тиймээс энэ асуудалд Ардчилсан намаас эхний асуудалд хууль эрх зүйн, улс төрийн хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, нийгэмд шаардлагатай байгаа мэдээллүүдийг эрх баригчдаас, хотын захиргааны албан тушаалтнуудаас нэхэх болно.
Дараагийн 700 автобусыг авахдаа урьд өмнөх шиг бусармаг аргаараа худалдан авалт хийх гэж байгаа бололтой. Х.Нямбаатар өөрийн мэдэлд байсан асуудлыг, хотын дарга болж ирсэнийхээ дараа өөрт хамааралгүй мэтээр АТГ-д өгч байна. Ийнхүү иргэдийн төөрөгдүүлж байна. Энэ хугацаанд дараагийнхаа тендерийг зарлаж байна" гэв.
Д.Батчулуун