Ерөнхий сайдад тавьсан асуулга, түр хороо байгуулах үйл явцын талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл өгөв.
Тэрбээр, "2020 онд 1 их наяд 50 тэрбум, 2021 онд хоёр их наяд 2 тэрбум, 2022 онд 2 их наяд 567 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн гэх албан ёсны тоон мэдээлэл ирсэн. Шууд худалдан авалт хийсэн хууль нь мэдээж цар тахлынх гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Харин төрийн болон албаны нууцад хамруулсан мэдээллийг албан ёсоор ирүүлээгүй. Ирүүлсэн мэдээлэлд 17 их наяд төгрөгийн Эрдэнэс Тавантолгой ХХК-тай хийсэн нүүрсний оффтейк гэрээ байна. Энэ мэт монголын ард түмний, бидний мэдээгүй гэрээг ил болгож, шүүн тунгаая гэсэн зорилгоор түр хороо байгуулах гээд байгаа юм. Мөн гудамжны тоос сорогч жижигхэн машинаа яагаад ярихгүй байгаа юм бэ?
Автобусны асуудал гэлтгүй аливаа зүйлд гөлөг төөрүүлэх гэдэг технологио зогсоо, МАН-ынхан. Өөрсдөө 7 жил төр барьчихаад өнөөдрийн хийсэн алдаа болгоноо АН руу чихдэгээ боль. Тийм л юм бол та нар яах гэж монголын төрийг удирдаж байгаа юм" гэв.
Түүнчлэн "Энэ асуулгын хариултад ногоон автобусны зэрэг мэдээлэл ирээгүй, ирсэн бол дүн нэмэгдэнэ" гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэллээ.
М.Дэвээжаргал