Ардчилсан нам мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв.
Тэрбээр, "Монгол улсад татвар буурах ёстой. Өнөөдөр төр томорсоор эдийн засгийнхаа 40 хувь руу хүрээд ирлээ. Энэ бүх орлого татвараар бүрдэж байгаа. Тиймээс татварын иж бүрэн шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд төр нь зохистой, төр нь жижиг, төр нь үр ашигтай, иргэд нь баян улс бий болно.
2024 оны сонгуулиар татварын шинэчлэлийг АН уриа лоозон болгон барьж, ялалт байгуулаад хэрэгжүүлнэ" гэв.
М.Жаргал