Нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх ажил 2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийгээгүй байна. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 Аж ахуй нэгж байгууллагуудад шууд шилжүүлээд, бүртгүүлчихсэн байна.
Нийт 400 автобусыг аваад тухайн үеийн ханшийн зөрүүнээс 35.6 тэрбум төгрөг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр аж ахуй нэгж байгууллагуудын нэр дээр өгсөн. Үүнээс болоод дээр дурдсан аж ахуй нэгж байгууллагууд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй.
Ханшийн зөрүүнээс шалт гаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гээд өнөөдөртэй золгосон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)