УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх санаачилга гаргаж, эл санаачилгыг 100,000 гаруй иргэн дэмжсэн билээ. Өдгөө тухайн асуудлыг Төсвийн байнгын хороо судалж, хууль санаачлах юм. Тус асуулгад санал өгсөн иргэдийн 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан байсан бол 22.3 хувь нь 31-35 насныхан байжээ. Мөн дэмжиж санал өгсөн хүний 70 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Сэтгэгдэл (3)