УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгууллага болон Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Засгийн газар дэмжвэл хоёр долоо хоногийн дараа УИХ-ын гал тогоонд орж ирнэ.
Хамгийн сүүлийн жишээгээр хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай байна. Энэ тоо өмнөхөөсөө өсч байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийн гадаад улс руу зорчих эрх дээр хязгаарлалт тавих асуудлыг нэмэгдүүлснээр хүүхдийн тэтгэмж төлөлтийн хувь өссөн үзүүлэлттэй байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)