Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсад ирж буй нийт аялал жуулчлалын 50-с илүү хувь нь ОХУ-аас ирдэг. Дээр нь Монголчууд бас ОХУ руу явдаг. Ингэхдээ манай монголчууд хилээр орохдоо бэлэн мөнгөө хураалгах, янз бүрийн халдлагын бай болох эрсдэлтэй учраас ямар нэг хоригт орохгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Мөн ОХУ-аас бага оврын цахилгаан станц барих санал тавьсан. Бид энэ асуудлыг судална.
Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байна. Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өссөн. Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой.
Аливаа улсын худалдааны татвар, хүн амын орлогын албан татвар чухал байдаг. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэх улсынхаа төсвийг доголдуулах санаачлага гаргаж байна. Би үүний эсрэг байгаа. Популизм цаашаа шүү.
Хариуцлагатай байх ёстой. Олон хүнд таалагдсан шийдвэр гаргаж, улс орноо дампууруулж болохгүй. Хувь заяаны эрхээр нөхцөл байдал хүнд болоод ирэх үед ажлууд авдаг. Гайгүй болоод ирэхээр тараадаг байж болохгүй. Монголын төр хүчтэй, эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой, гаднын сөрөг нөлөөг даваад гарчихдаг эдийн засагтай байхыг хүсэж байгаа. Өчигдрөөс л энэ ажил руугаа орж эхэллээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)