Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аубакир байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "Хууль хяналтын байгууллага шийднэ. Би ийм, тийм гэж хэлэх болохгүй. Гэхдээ газар усны нэр өөрчлөөгүй, шинээр нэр өгсөн гэдгийг ойлгоорой. Шинээр байгуулсан хоёр багт нэр өгөх талаарх асуудал юм билээ. Энэ асуудал буруу тийшээ эргэх гээд байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон гэх Д.Нацагдоржийн шүлэг бий. Тиймээс бидний үндэсний хэлээрээ ярих, хэрэглэх эрхийг хүндлэх ёстой гэж ойлгож байна. Монгол хэлийг хүндэлж байгаа шиг та ч бас казак хэлийг хүндлэх ёстой. Нэгнийгээ хүндэлж хамтдаа орших ёстой. Монгол хэл бол заавал сурах журамт үүрэг шүү дээ. Манай иргэдийг хүндлээрэй. Бид нар олон зуун жил хамтдаа амьдарч ирсэн" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (17)