УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Мөрдөн байцаах ажиллагааны нууц задраад байна. Үүнийг зогсооно гэж хэлж байсан. Үүнийгээ дуусгах хэрэгтэй байна.
Сэтгүүлчдийг буруутгах ёсгүй. Тэдэнд мэдээлэл өгөөд байгаа хүнийг олж тогтоох хэрэгтэй.
Хэргийн хавтаст материалыг бараг тэр чигт нь 1-2 сэтгүүлч л гаргаад байна шүү дээ. Тэнд нэгжлэг хийлээ гээд шөнө ч л байсан очоод зогсож байх юм. Энэ нь өчнөөн хүнд ял завших боломж олгоод байна. Ингэж болдоггүй, хэзээ нэг цагт би ял хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)