Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид улс орноороо асуудлын эрэмбэ дараа гэдгийг ойлгохоо байчихсан байна. Зөвхөн мөнгө, санхүү , эрх мэдэлд УИХ-ын гишүүд, сайд дарга нар нь ач холбогдол өгдөг. Хүүхдийн эрх, хүний эрхтэй холбоотой асуудалд ач холбогдол өгдөггүй ийм нөхцөл байдалтай байна.
Өчигдөр хүүхэд хамгааллын асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болсон. Энэ үеэр байнгын хороодын гишүүд, УИХ-ын гишүүдийн ирц туйлын хангалтгүй байсан. Идэвх маш сул байсан.
УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэж байгаа үе учир завгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Идэвхтэй хэлэлцээд байгаа төсөв нь сонгуулийн жилийн төсөв. 27,4 их наяд төгрөгийн зарлагатай төсөв оруулж ирсэн. ДНБ-ээ 74 их наядад хүрнэ гээд өөдрөгөөр тооцсон. Төсвөө хэлэлцээд явж байгаа УИХ-ын гишүүд "Монголчууд бид мөнгөтэйн зовлонг амсаж байна" гэж яриад байгаа. Ард иргэдтэй уулзахад ингэж ярьж байгаа нэг ч хүн байгаагүй. Эрх баригч намын сайд дарга нар мөнгөтэйн зовлонг амсаад байгаа бололтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)