Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын бүлгийн хурлаар Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиудад хорих ял эдэлж буй хүмүүсийн эрхийн тухай хэлэлцсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Бид Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийг шийдвэр гүйцэтгэх 0413 анги дээр очиж нөхцөл байдалтай танилцсан.
Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, тухайн нөхцөл байдал, ямар асуудал болсон талаар ярилцсан. Түүний биеийн байдал сайн, бага зэрэг жингийн алдагдалтай байна. Сэтгэл санааны хувь гутарсан байдалгүй байна лээ. Нийгмийн болж бүтэхгүй зүйлийг лайваараа үзүүлдэг сэтгэл зүй нь хэвээрээ.
Тэнд шударга бус зүйлүүд байгаа талаар үгээ хэлээд явж байна. Тэнд Сват гэдэг байгууллага байна. Бид тусгайгийн хүмүүс л гэж ойлгодог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц дотор ийм байгууллага байна. Энэ хүмүүс тэнд хоригдож буй хүмүүсийн биед халдаж, явган суулгаж байсан. Д.Мөнх-Эрдэнийг цахилгаан бороохойгоор цохиж, газар руу нүүрээр нь цохисон асуудал гарсан гэдгийг өөрийн биеэр хэлсэн. Бид ажлын хэсэг дээрээ эдгээр асуудлын талаар яриад явах болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)