Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус намын ИХТ Ж.Баярмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар "Өрийн дарамтгүй Монгол" аян 17 аймаг гурван дүүрэгт явагдаж байна. 150-с дээш суманд манай удирдлагын багийнхан гишүүдийн хамт очиж ажилласан байна.
2016 онд хамтарсан засаг хүлээлгэн өгөхөд Засгийн газрын өр 16 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 31 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгдсэн байна.
2022 онд 2,1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Гэтэл өнөөдрийн хүртэл эрх баригчид 1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хэмээн ярьдаг. Төсвийн алдагдал бол өр гэсэн үг. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавьж байгаа. МАН-ын өрийн тооцоогоо тооцоолж буй загвар нь буруу, хоцрогдсон байна. Тооцооллоо зөв болгохгүй бол дараа, дараагийн шийдвэрүүд буруу гараад яваад байна" гэв.
Д.Батчулуун