Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус намын ХЭГ -ын дарга Н.Лхагвадорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн захирал асан Ганхуяг шоронгоос МАН-ын эрх баригчдыг нээлттэй сонсгол хийхээр шаардаж байгаа ч хэн ч түүнийг сонсохгүй байна. Түгжрэлд нийт 420 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч өнөөдөр түгжрэл яаж шийдэгдсэн бэ. Үүнийг сайд асан Ж.Сүхбаатараас асуумар байгаа юм.
2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр. 80 ширхэг автобусыг 350 сая төгрөгөөр ногоон автобус авсан. Энэ 350 сая төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс завшсан байж магадгүй энэ асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ.
64 их наяд төгрөгийн асуудалд МАН-ын эрх баригчдаас хэн хариуцлага хүлээсэн бэ. Монголын ард түмэн үүнийг мартаж болохгүй. Ард түмэнтэйгээ хамт хариуцлага нэхэх ажлуудыг хийнэ.
Нэг хүнд ноогдож буй өр 33 сая төгрөг болсон. Өрийн дарамтгүй, төрийн дарамтгүй Монголын төлөө ард түмэнээ сонсож байгаа" гэв.
Д.Батчулуун