УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Бид процесын хууль тогтоомжид анхаарал хандуулалгүй удсан. Гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй нотлох ёстой гэдэг зарчим хэрхэвч байж болохгүй. Тухайн хүн гэмт хэрэгтэн байсан ч гэсэн гэмт хэрэгтэн гэдгийг нь нотлох процесс хуулийн хүрээнд явах ёстой. Бүх талын хүний эрхийг хангасан зарчмын хүрээнд явагддаг байх учиртай. Тэгж байж шүүхийн шударга ёсны хэв шинж хадгалагдана. Тиймээс бид процессын шударга ёс дээр ач холбогдол өгч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)