УИХ-ын чуулганы хурлдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүү Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Аймагтаа ажиллаад ирлээ. Хөдөөгийн хүмүүс морь уяхаа болилоо. 2021 оны баруун бүсийн даншиг наадамд нийтдээ 340 их нас мордож байсан юм. Гэтэл баяр наадмын хууль батлагдаад, их нас 1.41-тэй болсноос хойш Баруун бүсийн даншиг наадамд 42 их нас уралдлаа хэмээн хэлсэн. Хуулиас болж хөдөөгийн хөх уяачид алга болж эхэлж байна. Хуулиа анхаараарай гэж байна. Мөн зарим иргэд "Бид Хулан гэдэг амьтантай хэдэн зууны турш амьдраад болоод ирсэн. Зах нутгийг малчид бид нар хамгаалж байгаа. Зах нутгаас биднийг хөөдөг нь аль улсын бодлого юм бэ гэж байна" гэв.
Д.Батчулуун