Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр "КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ" мэдээллийн аюулгүй байдлын үндэсний форумыг зохион байгуулж байна.
Форумд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо, Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв /MNCERT ТББ/-ийн төлөөллүүд зочноор оролцож, Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, гарц шийдлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.