2024 оны төсвийн төслийн талаар АН-ын дарга Л.Гантөмөр дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН буюу найман жил эрх барьсан хүмүүсийн буруу үйлдлийг зогсоохын тулд нэг удаа завсарлага авах эрхтэй. Өөрөөр энэ хүмүүсийн хийж буй буруу зүйлийг зогсоох боломж алга. Бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж эд нарын найман жил хийсэн алдааг засах хэрэг гарах нь. Өр үүсээд буй зүйлийг зогсооно.
Хамгийн гол өр үүсгэж буй зүйл бол төсөв. Төсвийг эхлээд хямагдана. Төсөв хямдарч, дарга нарын зардал багасах ёстой. 13 хувийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ бол үндсэндээ Монголчууд бизнес хийхийг хориглосон бодлого болж байна.
Ард түмэн таван хувийн татвараа авъя гээд саналаа өгч байгаа нь бодитой зүйл. Ардчилсан нам нэгдмэл байр суурьтайгаар таван хувь руу явна. Нийгмийн даатгалын шимтгэлдээ ч тэр энэ алдаануудыг засах учиртай. Төсвөө хямгадаж, мөнгөний бодлогоо зөв болгоё. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя. Мөн бирж амилах ёстой.
Олигархиуд монголын төрийн эзэллээ гэж ярьдаг байсан бол өнөөдөр төр нь өөрөө олигарх болчихсон. Үүнийг таслан зогсоохын тулд маш оновчтой санхүүгийн зах зээлийг бий болгоно.
Хүн очихгүй, эргэлтэд орохгүй газар руу Монголын мөнгийг цацаж байгаа нь харалган. Иймд энэ төсвийн хууль хэрэгжихгүй. Ирэх жил мөнгө тараах ажил руу явах гэж байна. Сонгууль угтаад магадгүй 1,2 их наядыг тараана. Төрийн байгууллагуудын урсгал, үйл ажиллагааны зардалд 3,6 их наяд төгрөг байна. Энэ бол дарга нарын хувааж идэх мөнгө нь ийм их хэмжээнд очсон байна. Монголын бүх асуудлыг шийдэх мөнгөөр дарга нар өөрсдийн халаасыг зузаалж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)