АТГ-аас шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "АТГ-т боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг шалгуулах хүсэлт иргэдээс ирсэн. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хөгжлийн банк, ЖДҮ-г хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан гэдэг бол тухайн улсынхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг сайн туршлага байдаг. Энэ сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулахдаа мэдээллийн ил тод байдлыг хангаагүй, хүртээмжтэй байдлыг хангаж өгөөгүй, бусдад давуу байдлыг олгосон ийм нөхцөл байдлууд тогтоогдсон. Зарим хэргүүд шүүхээр шийдэрлэгдэж байна.
Гадаадад суралцсан 3069 хүн бий. Тухайн сангийн үйл ажиллагааг чиглүүлж байсан албан тушаалтны хувьд албан үүрэгтээ хайнга ханддаг, бусдад давуу байдал олгодог, зохих ёсоор албан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх 3069 хүний хувийн хэргийг шаардахад 2000 гаруй суралцагчийн мэдээлэл гарч ирсэн. Бүрдэл хангалтгүй. Төгсөж ирээд 10 жилийн хугацаанд зээлээ төлнө гэх анхны зорилтуудыг тавьсан.
Энэ хугацаанд сурсан мэргэжлээрээ гавъяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэсэгээс чөлөөлөх асуудал бий. Үүнийг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдээгүй. 941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.
Үүний 377 хүн эх орондоо ирж ажиллаагүй, журамд заасаг гавъяа байгуулаагүй хүмүүсийг чөлөөлсөн нь тогтоогдсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)