Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөрийн санаачлагаар эхлүүлсэн тус хэлэлцүүлэг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум, 1420 багт өрнөж байна. Үүнд 15 дэд даргаар ахлуулсан Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баг бүрэлдэхүүн ажиллаж буй.
Хэлэлцүүлгийн хүрээнд өрийн дарамтаас хэрхэн ангижрах талаар намын бодлого шийдлийг танилцуулж, иргэдтэй санал солилцож байна.
Түүнчлэн орон нутагт тулгамдсан асуудлуудыг сонсохын сацуу өрийн дарамт, амьжиргааны түвшин, амьдралын чанар, нийгэм эдийн засгийн байдлын талаар иргэдээс санал асуулга авч байгаа аж.
Тухайн асуудал бэрхшээлүүдэд шийдэл эрэлхийлэн 2024 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах юм байна.Энэхүү ажлын зорилго нь судалгаанд суурилж, бодитой бодлогыг хэрэгжүүлэх явдал юм.