Ардчилсан нам доторх "Үндэсний жигүүр" фракцаас тус намын дарга Л.Гантөмөрийг "Өөрийн хүсэлтээр Ардчилсан намын даргаас огцрох өргөдлөө гарга" гэсэн шаардлага гаргасан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан. Энэ талаар Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.
Тэрбээр "Ийм шахалт байхгүй. Ардчилсан нам дотоод эв нэгдлээ хангасан. Бид "Өрийн дарамтгүй Монгол" аянаа үргэлжүүлж байгаа. Ардчилсан нам эв нэгдлээ хангаж, аливаа асуудалд нэгдсэн ойлголтоор ажиллаж байна" гэлээ.
Д.Батчулуун