УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус хуралдаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг танилцуулжээ.
Тус төсөлд нийслэлийн төвийн дүүргүүдэд орон сууц барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх, орон сууц барьсан тохиолдолд аж ахуй нэгжүүдийг гааль, НӨАТ-аас хөнгөлөх зэрэг таатай нөхцөлийг тусгасан заалтууд орсон байна.
Түүнчлэн газар чөлөөлөхтэй холбоотойгоор үүсэх газрын үнэлгээний асуудлыг нийслэл болон Засгийн газрын түвшинд хэлэлцээд, УИХ-д танилцуулна.
Сэтгэгдэл (1)