УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хуулийн төслийн талаар танилцуулга хийж, энэ асуудлыг хэлэлцлээ. Мөн Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэнэ. Хотын түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн төслийг санаачилсан байна. Гэр хорооллыг орон сууцжуулах уг хуулийн төсөлд гурван том асуудал бий. Түгжрэлийг бууруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Төлбөртэй бүс, зогсоолын тухай яригдана. Хоёр дахь асуудал нь татвар төлбөр хураамжтай холбоотой асуудал бий. Гурав дахь асуудал нь гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзсэн.
Түгжрэлийг бууруулах чиглэлийн болон газар чөлөөлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжсэн. Татвартай холбоотой асуудал дээр тооцоогоо сайн хийх чиглэл өгсөн.
2024 оны хуулийн төслийг өргөн барьсан. Иргэдээс санал асуулга авах нь нээлттэй. Иргэд дэмжвэл зохион байгуулагчид хуулийн төсөл санаачлах ёстой. УИХ дэмжвэл дараа оноос эхлээд батлагдаад явдаг. Үүнд бүлгийн хурлаар хэлэлцэх асуудал байхгүй.
D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ иргэдээс санал авч Татварын болон Эрүүгийн хуулийг өөрчдөх нь буруу жишиг.
УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хууль санаачлахгүй талаар яригддаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)