Өнөөдөр Цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт зэргийг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах товтой байсан. Үүний дагуу Ерөнхий хяналтын сонсголыг 63 оролцогчтойгоор эхлүүлээд "дуусгалаа".
Харин шинжээч томилох хүсэлтэй байгаагаа АН-ын зүгээс илэрхийлсэн. Тэгвэл шинжээч томилоогүй асуудалд "даргалагч" хэд, хэдэн байгууллагыг цохон хэлж, буруутгав. Үүнд зарим оролцогч тал бухимдалтай хандсаны нэг жишээ нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг боллоо.
Иргэнээс ирсэн мэдээлэл хэмээн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "тоо мэдээлэл" бүхий асуудлыг өөрөөсөө холдуулж байсан ч "дүн шинжилгээ хийгээгүй асуудлууд дээр дүн тавьж байна" хэмээгдсэн юм. Ингээд шинжээч ч томилоогүй, Ерөнхий сонсгол ч явуулахгүй байсан атлаа 63 хүнийг цуглуулж "мэдэгдэл" хийгээд тарааж орхив.
Үүний дараа шууд "АН-ын бүлгийн хуралдаан"-даа гүйж очлоо. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг тодруулах "Ерөнхий хяналтын сонсгол" хэрхэн үргэлжлэхийг харах үлдэв бололтой.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)