Эдийн засгийн байнгын хороо "Цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол" зохион байгуулав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Сонсгол хойшлуулж байна гэдгээ л хэлэх хэрэгтэй. Үнэн худал нь мэдэгдэхгүй тоо ярьж олон түмэнд буруу мэдээлэл өгч болохгүй л дээ. Шаардлагатай бол шинжээчээ томилсныхоо дараа ярих хэрэгтэй. Улстөржсөн мэдэгдэл хийж байгаад харамсаж байна.
Ажил хэргийн байдлаар сонсголоо явуулаасай. Сенсаци битгий хөөгөөсэй. Шинжээч томилох асуудал бол өөр. Энэ бол Ерөнхий хяналтын сонсгол учраас даргалагч өөрөө шинжээчид мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Нэг болохоор байнгын хороо руу чихээд, эсвэл улстөржүүлээд байгаа ч юм шиг. Хуулийнхаа гарцыг ашиглаад сонсголоо явуулах хэрэгтэй.
Өнөөдөр сонсгол явуулахгүй байсан юм бол янз бүрийн тоо энд тэндээс олж аваад хэлэх хэрэггүй байлаа. Энэ бол салбарын нэр хүндийн асуудал. Тэр хүнд хэцүү үед иргэдийнхээ төлөө ажилласан эмч нарын ч нэр хүндийн асуудал. Энд олон хүний ажил үрээд суух хэрэггүй.
Үүнд сонсгол даргалагч О.Цогтгэрэл хариуллаа. Тэрбээр "Ажлын хэсэг дээр гурван шинжээч томилъё гэхэд УИХ-ын хяналт шалгалтын хэлтэсээс та нарт шинжээч томилох эрх байхгүй. ЭЗБХ-оор шийдүүл гэсэн" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)