ЭЗБХ-ны хуралдаанаар "Цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох" асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах зүйлсийг хэллээ.
63 тэрбум төгрөгийн эмнэлгийн хамгаалах хэрэгсэл авсан гэх мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнээс ямар ч хэрэгцээ, шаардлагагүй болсон үед буюу цар тахлын дэглэм өөрчлөгдөж, эм эмчилгээний арга хэрэгсэл бодлого өөрчлөгдөөд маск болон битүү хамгаалах хэрэгсэл хэрэгцээгүй болчихсон байхад 20 тэрбум төгрөгийн маск, хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь нэгдсэн агуулах болон эмнэлгүүдийн агуулахад ХОГ болоод хэвтэж байна. Мөн цус шингэлэх бүтээгдэхүүнийг 10 тэрбумаар авсан ч хэдхэн ширхэгийг нь ашигласан.
Энэ асуудалд шинжээч томилох хэрэгтэй. Түүнээс биш бидэнд зөв буруу гэж дүгнэх эрх байхгүй.
Хэвлэл мэдээлэлтэй 2.1 тэрбум төгрөгийн хууль сурталчлах гэрээ хийсэн юм байна. Гэтэл энэ нь хууль сурталчлах байсан юм уу, хаалтын гэрээ байсан юм уу? Учир нь 10 компанийн 8 нь 2021 онд байгуулсан ХМХ байгаа юм. Энэ асуудлыг шинжээчгүйгээр яриад байх нь зохистой юм уу.
Сонсголыг чанартай явуулахын тулд шинжлэн судлах ётой. Улс төрчид улстөрийн зорилгоор хэлэх боломж үүсгэж байгаа нь эрхзүйн дутагдал.
Зоонозын гэнэ үү, эм эмнэлгийн байр барьсан нь хэрэгцээ шаардлага хангахгүй. Нийт хэрэгцээний 10, 20 хувийг хангах байр барьсан гэж байх жишээтэй. Ковидын төгсгөлөөр бусад яамдад хэмнэлтийн горимд шилжиж, ЭМЯ-ны мөнгө нь багтахаа байсан.
ЭМЯ-ны харьяа Хан-Уул дүүргийн нэгэн эмнэлэг бараг 50 тэрбумын санхүүжилт илүү гараад, 25 тэрбумаар эмнэлэг барина, ажилчдын орон сууц барина гээд зураг хийлгэсэн байна.
Иймд АН-аас шинжээч томилохыг хүсэлт гаргав.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)