Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхтэй холбоотойгоор хуралдааныг өнөөдөр хийх аж. Тэрбээр Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.