УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа төсөв, татвартай холбоотой болон цаг үеийн асуудал хэлэлцэнэ. Харин УИХ дахь АН-ын бүлэг 09.00 цагт хуралдаанаа хийхээр товлосон байна.
Харин УИХ-ын чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл зэрэг анхаарал татсан асуудлыг хэлэлцэх бөгөөд намын бүлгүүд эдгээр хуулийн төсөлд өөрсдийн байр сууриа тогтох юм.