УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн тухай хэлэлцэж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учралын мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1
Хүүхэд хамгааллын тухай хуулийг олон журам батлалгүйгээр шууд батлах хэрэгтэй. Дагалдан гарах журам асар их цаг хугацаа алддаг. Энэ хуулийг олон журам шаардахгүйгээр бичих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 2
21-р зуунд сүлжээнд огт ороогүй 191 баг байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд энэ оны төсөв дээр 100 багийг сүлжээнд холбоё гэдэг санал орж ирсэн.
ЭШЛЭЛ 3
Цаашид манай улс хиймэл дагуултай болох ёстой. Тиймээс энэ тал дээр Франц улстай хамтран ажиллахаар болсон. 3-4 жилийн дараа манай улсын хаана ч сүлжээ харгалзахгүйгээр гар утас ажилладаг, дохиолол ирдэг системд шилжинэ.
ЭШЛЭЛ 4
Энэ даваа гарагт нээсэн "E-kids" системд гурван өдрийн дотор 5.888 хүүхэд бүртгүүлсэн байна. Хүүхдийн төлөө за гэж хэлье гээд дуулдаг байсан бол өнөөдөр заавал хийх шаардлага үүсэж байна.
ЭШЛЭЛ 5
"Google family" линкийг өчигдөр Монгол хэл дээр орчуулаад Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Өдөрт хэдэн минут фейсбүүк хэрэглэх, өдөрт хэдэн минут юүтүб үзэх вэ гэдгийг бүртгэж болно. Мөн хүүхдийнхээ байршлыг тодорхойлох боломжтой.
Д.Батчулуун