УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд бүхий л гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хуулийг хэрэгжүүлдэг. Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх дээр тухайлсан төсөвгүй учраас тэмцэж чадахгүй байна гэж хэлэхгүй. Таван жил хэрэгжиж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг чангаруулсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага байгаа. Зарим нь бараг үүнээс болж гэр бүл салж байна гэж ярьж байсан. Би санал нийлэхгүй. Хүчирхийлэгчийг төр өөхшүүлэх ёсгүй. Би сайдын хувьд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэг номерт анхаарч, бүтцийн өөрчлөлтийг батлагдсан төсвийн хүрээнд хийнэ" гэв.
Д.Батчулуун