УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газар шинэчилсэн найруулгаар оруулж ирээд хамтарч хэлэлцэн гээд сая болсон харамсалтай хэргийн дараа яаралтай горимоор оруулж ирж, хэлэлцэж байна. Энэ бол ХНХЯ-ны асуудал биш, ХЗДХ, ЭМЯ зэрэг салбар хоорондын уялдаа холбоо маш чухал.
ХНХЯ 534 нийгмийн ажилтны 534 орон тоог шинээр бий болгоход шаардагдах 16.4 тэрбум төгрөгийг нэмж тусгах шаардлагатай.
Өмнө нь найман тэрбум байсныг 14 тэрбум болгохоор төсөвт тусгасан. Энэ төсөв 14 тэрбумаас тусдаа юу, нэмээд хоёр тэрбум нэмэгдэж байна уу. Тухайн ажилтан нь давхар ажил гүйцэтгэхгүй хүүхэд хамгааллын ажлаа хийнэ гэдгээ тодорхой тусгасан уу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)