УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариуллаа.
Тэрбээр "Бүх хүүхэд гурван ээлжээр, нэг танхимд 50-60 хүүхэд хичээллэж байгаа юм шиг буруу ойлголтоо больё. Өнөөдрийн байдлаар нийслэлд 686 ЕБС байгаагаас гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургууль л байгаа. 1000 хүрэхгүй анги л 45 хүүхэдтэй байна.
Харин цэцэрлэгийн хүртээмж дээр ахиц гарсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн асуудлыг шийдвэрлэх талаар энэ зунжингаа ажиллаа. Ойрын хугацаанд 67 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна.
Учир нь 12-р ангийн 30-35 мянган сурагч төгсөхөд нэгдүгээр ангид 70-75 мянган хүүхэд элсэх жишээтэй. Жил болгон ачаалал үүсэж байна. Энэ ачаалал 5 жил үргэлжилнэ. Сургууль барих уу, дундын хувилбараар шийдэх үү гэдэгт зөв хөрөнгө оруулалтын бодлого хийх хэрэгтэй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)