Сүүлийн үед Монгол үндэсний бөхөөс допингийн төрлийн бодис илэрч, олон нийтийн дунд үндэсний спортын нэр хүнд унаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн жилийн түрүү бөхөөс допинг илэрсэн. Энэ жил ХБНГУ-д яаралтай шинжлүүлсэн 48 шинжилгээнээс 4 нь сэжигтэй байгаа ажээ. Тэгвэл бид та бүхэнд ДОПИНГ хэмээх зүйлийн тухай сонирхолтой 10 баримтыг дэлгэж байна.
БАРИМТ 1
Аливаа тамирчдад өрсөлдөхүйц давуу эрх олгох зорилгоор төрөөс ивээн тэтгэдэг хар тамхины хөтөлбөрүүд нь хүйтэн дайны үеэс эхэлсэн ч бие даасан тамирчид олон зууны турш допинг хэрэглэсэн гэх асуудалд хутгалдах болсон. Сүүлийн 20 жилийн хугацаанд допингийн асуудал дэлхий дахинд өргөн цар хүрээг хамарсан ойлголт болов.
БАРИМТ 2
Аль тэртээх Христээс өмнөх гуравдугаар зуунд эртний Грекийн олимпчид бренди, дарс, галлюциноген мөөг, кунжутын үрийг ашиглан биеийн хүч, хурдыг нэмэгдүүлдэг байсан гэж эртний сурталж бичигт дурдсан байдаг. Энэ нь өнөөгийн допинг гэх зүйлтэй төстэй билээ.
БАРИМТ 3
Чарльз-Эдуард Браун-Секардын "Амьдралын үрэл" гэж нэрлэсэн бэлдмэл нь Америкийн мэргэжлийн спортод хамгийн эртний танигдсан хүч нэмэгдүүлж, сайжруулдаг эм юм. 1889 онд Питтсбург Аллегенис багийн шидэгч Жим Гэвин үүнийг тоглолтын өмнө авчээ. Гэвин уг тоглолтдоо ялалт байгуулсан нь түүхэн дэх анхны допингийн нотолгоо гэж үздэг.
БАРИМТ 4
"Амьдралын үрэл"-ийг нохой, туулай, хонь, далайн гахай болон бусад хэд хэдэн амьтдын тестостероноос гаргаж авсан. Үүнийг "амьтны энергийн мөн чанарыг тусгах" зорилгоор худалдаанд гаргасан.
БАРИМТ 5
1900-аад оны эхээр усанд сэлэгч, зайн гүйгч, гүйгч, дугуйчид бүгд өрсөлдөгчдөө ялахын тулд тусгай "допингийн жор" хэрэглэж эхэлсэн. 1904 оны олимпийн марафонд дасгалжуулагч нь Томас Хикс хэмээх тамирчинд стрихниний сульфатыг хоёр удаа тарьж, том шилтэй бренди уулгажээ. Тэр уралдаандаа ялж, алтан медаль хүртсэн ч авсан ч үхэх шахсан.
БАРИМТ 6
1920-иод онд допинг нь стрихнин, героин, кокаин, кофейны холимгоос бүрддэг байв. Допинг хэрэглэх нь тухайн үед хууль бус байгаагүй. Ихэнх тамирчид үүнийг хийдэг байсан. Гэхдээ допингийн жор маш нууцлагдмал байсан гэдэг.
БАРИМТ 7
Спорт алхааны төрөл нь 1900-аад оны эхээр хамгийн өрсөлдөөнтэй спорт байсан. Оролцогчид уралдаанд тогтмол 500 түүнээс дээш миль алхдаг. Тийм дээ ч тухайн цаг үед тамирчид амьсгалаа сайжруулахын тулд нитроглицерин, кофеин, архи, тэр ч байтугай эхтерт дүрсэн чихрийн шоо хүртэл хэрэглэдэг байжээ.
БАРИМТ 8
Допингд агуулагддаг амфетаминууд 1900-аад оны дундуур, ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны үед дэлгэрсэн. Цэргүүд тэднийг ёс суртахуун, сэтгэл зүйгээ дэмжих зорилгоор байнга ашигладаг байв. Дайнаас дууссаны дараа уг хар тамхины төрлийн допинг нь спортын арга хэмжээнүүдэд нэвтэрсэн гэж үздэг. Магадгүй энэ өнөө цагийн допингийн төрөл зүйл гэгддэг. Учир нь хэрэглэсэн гэгддэг тамирчид сэтгэл зүйн хувьд хэт дэврүүн болчихдог.
БАРИМТ 9
Хүйтэн дайны үед буюу 1950-иад оны үед ЗХУ-ын олимпын тамирчид биеийнхээ хүчийг нэмэгдүүлэхийн тулд тестостероны бэлдмэлийг туршиж үзсэн. Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс 1974 онд тамирчдаа 10 настай байхаас нь допингийн хэрэглээг өргөнөөр хэрэглүүлж, дасгаж байсан. Гэвч тус тамирчид хар тамхины шинжилгээнд нэг ч удаа бүдэрч байгаагүй гэдэг. 1976, 1980 оны олимпын наадамд Герман 216 медаль хүртсэний 87 нь алт байжээ.
БАРИМТ 10
АНУ-ын Анагаах ухааны доктор Жон Босли Зиглер Зөвлөлтийн эмчтэй ярилцаж, орос тамирчдын тестостероны дааврын талаар олж мэдсэнийхээ дараа америкчуудад ч бас хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс тэрбээр анхны анаболик стероидыг боловсруулсан. Хүнд жингийн тамирчдын олж авсан амжилт үнэхээр гайхалтай байсан тул стероидын хэрэглээ бусад тамирчдад хурдан тархав.
Л.Сайнаа
Эх сурвалж: Beckersspine
Сэтгэгдэл (3)