Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Түр хэлэлцээрийг саналыг Евроазийн эдийн засгийн холбооноос санал болгосон. Манай Үндэсний үйлдвэрлэл ганцхан Хятад гэсэн зах зээлтэй учраас хөгжихгүй байна. Түр хэлэлцээрийг байгуулаад бид 3 жилийн дараа гарч болно. Хатуу заалтууд бол байхгүй" гэв.
Сэтгэгдэл (1)