Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааны тарифтай холбогдуулаад манай улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр багц 10 арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.
УИХ-д шаардлагатай хуулиудыг өргөн мэдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд цаг хугацаа тулсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Мөн Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, ААН-үүд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон. Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жижиг ААН-үүдийг дэмжих “Хөгжлийн гүүр” төсөл хэрэгжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (4)